Монгол: Сүлжээний холболтын төрөл
Сүлжээний UTP (Unshielded Twisted Pair) ба STP(Shielded Twisted Pair ) кабелийг холбох олон улсын T568A, T658B гэсэн 2 стандарт байдаг. T568 гэсэн стандартаар дараах холболтуудыг хийх боломжтой.
Үүнд: • Straight • Crossover • Rollover гэж 3 ангилна.
1. Шууд (Straight) холболттой кабель. 2 өөр төхөөрөмжийг хооронд нь холбоход ашигладдаг.Компьютерээс Hub/Switch/Router гэх мэтийг холбоход. Шууд холболттой Ethernet кабелийг T568-B - T568 B эсвэл T568-A - T568 A стандартаар кабелийн 2 үзүүрийг хавчна.
2. (Crossover) Солбисон холболттой кабель: Компьютер компьютер, switch to switch холбоход ашиглагддаг. Солбисон холболттой Ethernet кабелийг T658-B T658- A эсвэл T658-A T658- B стандартаар үүсгэх.
Straight
Шар/цагаан,шар,ногоо/цагаан,цэнхэр,цэнхэр/цагаан,ногоон,бор/цагаан,бор.
Crossover
Ногоон/цагаан,ногоон,шар/цагаан,цэнхэр,цэнхэр/цагаан,ногоон,бор/цагаан,бор.
3. Rollover холболтой танилцах. Кабелийн нэг үзүүрийг нөгөө талын эсрэг дарааллаар хавчих ба нөгөө үзүүрийг Т568А эсвэл Т568B стандартаар хавчина Ийм кабелийг энгийн хэрэглэгчид өргөн дэлгэр хэрэглэдэггүй учраас хавчих шаардлага нэг их гарахгүй байх. Rollover кабелийг сүлжээний инженерүүд зарим нэг маркийн Router-т тохиргоо хийх үед хэрэглэдэг.