Бээжин

Бээжин
北京
Бээжин хотын захиргаа
Map
Хятад дахь Бээжингийн байршил
Хятад дахь Бээжингийн байршил
Солбицол (Тяньаньмэний талбайн төрийн далбаа): 39°54′24″N 116°23′51″E / 39.90667°N 116.39750°E / 39.90667; 116.39750Солбицол: 39°54′24″N 116°23′51″E / 39.90667°N 116.39750°E / 39.90667; 116.39750
Улс Хятад
БайгуулагдсанМЭӨ 1045 он
Үүсгэн байгуулагчЖоу улс (Баруун Жоу)
Захиргааны байрТунжоу дүүрэг
Хуваалт
 - Хошууны түвшин
 - Суурингийн
түвшин

16 дүүрэг
343 суурин ба хороолол
Засаг захиргаа
  ТөрөлХотын захиргаа
  БиетБээжин Хотын Ардын төлөөлөгчдийн хурал
  ХКН-ын НБДИнь Ли
  Хурлын даргаЛи Шюлин
  Хотын даргаИнь Юн
  ХАУТЗЗ-ийн даргаВэй Шяодун
  Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Төлөөлөл53 гишүүн
Газар нутаг
  Хотын захиргаа16,410.5 км2 (6,336.1 миль2)
  Газар16,410.5 км2 (6,336.1 миль2)
  Хотын нутаг
16,410.5 км2 (6,336.1 миль2)
  Бөөгнөрөл
12,796.5 км2 (4,940.8 миль2)
Өндөр
43.5 м (142.7 фут)
Хамгийн өндөр цэг2,303 м (7,556 фут)
Хүн ам
 (2020 тооллого)[2]
  Хотын захиргаа21,893,095
  Нягтрал1,300/км2 (3,500/миль2)
  Хотын нутаг
21,893,095
  Нягтрал1,300/км2 (3,500/миль2)
  Бөөгнөрөл
22,366,547
  Нягтрал1,700/км2 (4,500/миль2)
  Хятад дахь байр
Хүн ам: 27-р байр;
Нягтаршил: 4-р байр
Томоохон угсаатны бүлгүүд
  Хятадууд95%
  Манжууд2%
  Хотон2%
  Монгол0.3%
  Бусад0.7%
Цагийн бүсUTC+08:00 (ХСЦ)
Шуудангийн код
100000–102629
Бүсийн дугаар10
ISO 3166 кодCN-BJ
ДНБ[3]2022
 – Нийт¥4.161 их наяд (13-р)
$618.648 тэрбум (нэрлэсэн)
$1.016 их наяд (ХАЧТ)
 – Нэг хүнд ноогдох¥190,059 (2-р байр)
$28,258 (нэрлэсэн)
$46,401 (PPP)
 – Өсөлт 0.7%
Улсын дугаарын угтвар京A, C, E, F, H, J, K, L, M, N, P, Q, Y
京B (такси)
京G (хотын нутгийн гадна)
京O, D (цагдаа, эрх баригчид)
Товчлол
  • BJ / (jīng)
ХХИ (2021)0.907[4] (1-р) – маш өндөр
Вэб сайтwww.beijing.gov.cn (Хятадаар)
Англи хувилбар
Бэлгэ тэмдэг
ЦэцэгХятадын сарнай (Rosa chinensis)
Шиваантиг (Chrysanthemum morifolium)
TreeПлатикладус (Platycladus orientalis)
Японы Софора (Styphnolobium japonicum)
Бээжин
"Бээжин" энгийн Хятад ханзаар
Хятад хэл北京
ПиньиньBěijīng
ШууданPeking[note 1]
Peiping (1368–1403;
1928–1937; 1945–1949)
Шууд утга"Умард Нийслэл"

Бээжин (ᠪᠡᠭᠡᠵᠢᠩ; хятадаар 北京 - Běijīng, «умард/хойд нийслэл») — Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нийслэл; улсынхаа улс төр, соёл, боловсролын төв;[5] ямар нэгэн нэгжид (муж г.м) харьяалагддахгүй шууд Улсын хэмжээний дөрвөн хотын нэг.

Сүүлийн жилүүдэд Бээжин хотын хүн амын тоо огцом өсч байгаа. 1953 онд 2.8 сая, 1982 онд 9.2 сая, 2000 онд 13.6 сая хүн амтай байсан бол 2010 онд 19.6 сая, 2020 оны БНХАУ-ын 7 дахь үндэсний тооллогоор 21.893 сая оршин суугчтай болоод байгаа ажээ. Энэ нь улсдаа Шанхайн дараа, дэлхийд эхний 10-т багтах үзүүлэлт юм.

2008 онд Бээжинд Зуны Олимпын тоглолт, Параолимпын тоглолт, 2015 онд Хөнгөн атлетикийн Дэлхийн аврага, 2022 онд Өвлийн Олимпын, Параолимпын тоглолтууд болсон байна.

Нэр[засварлах | кодоор засварлах]

Орчин цагт ямар ч хэлээр энэ хотын нэрийг доорх хоёр янзаар тэмдэглэдэг.

  1. Англи: Beijing, хас. Бейжің, сол. 베이징 be-i-jing гэх мэтээр жишээлж болох хятад хэлний умард аялгууг баримталсан хэлбэр байдаг. 北京-г пинь-инь галиг (1982 оноос)-аар Běijīng («умард нийслэл») гэнэ. 北 běi - «умард», 京 jīng - «нийслэл» гэх хоёр дүрс ханз үсэг юм. Монгол хэлнээ Бээжин, гэж хэвшин тогтсон нь үүнд багтана.
  2. Франц: Pékin, Орос: Пекин, Англи: Peking гэх мэт нь адилхан 北京 гэж бичдэг ч өмнөд нутгийн аялгуунд тулгуурласан Дундад Иргэн Улсын үед (1912 он) зохиогдсон галигаас тухайн хэлэнд анх орсноороо үлдэж хоцорсон хэлбэр юм.

Дээрх орчин цагийн нэрийг олохоосоо өмнө олон нэртэй байсан. Улсын нийслэл болсон X зуунаас эхлэн тоочъё. 938 оноос Кидан Улсын 南京 Нань-жин «өмнөд нийслэл», 1122 оноос цөөхөн жил Сүн улсын 燕山 Янь-шан, 1153 оноос Алтан улсын 中都 Жүндү «дунд нийслэл», 1271 оноос Юань улсын 大都 Да-ду «их балгас/нийслэл» (монголчуудын хувьд Дайду[6]). Энэ үед алдарт аялагч Марко Поло хотын нэрийг Cambuluc (магадгүй «хан балгас») гэж тэмдэглэсэн байдаг. Дээрх нэрс цөм хятад ханзынх тул шууд үнэмшихэд бас л бэрх юм. 1368 оноос 北平 Бэй-пин «умардын амар түвшин», 1403 оноос одоогийнхоо нэрийг Мин улс, Чин улсын үеийг дамжин, 1928 оноос ДИУ-ын үед дахин Бэйпин нэртэй болсон бол эцэстээ 1949 оноос БНХАУ байгуулагдахад одоогийнхоо Бээжин нэрийг эргэн авсан байна.

Газар зүй[засварлах | кодоор засварлах]

Уур амьсгал[засварлах | кодоор засварлах]

Бээжин
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
3
 
2
-10
 
 
6
 
4
-7
 
 
9
 
11
-1
 
 
26
 
20
7
 
 
29
 
26
13
 
 
71
 
30
18
 
 
176
 
31
22
 
 
182
 
30
20
 
 
49
 
26
14
 
 
19
 
19
7
 
 
6
 
10
0
 
 
2
 
3
-7
Температур °CТунадас мм
Эх сурвалж: wetterkontor.de
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Бээжин
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 1.6 4.0 11.3 19.9 26.4 30.3 30.8 29.5 25.8 19.0 10.1 3.3 Ø 17.7
Мин. Температур (°C) −9.6 −6.9 −0.6 7.2 13.2 18.2 21.6 20.4 14.2 7.3 −0.4 −6.9 Ø 6.5
Тунадас (мм) 3 6 9 26 29 71 176 182 49 19 6 2 Σ 578
Нартай цаг (h/d) 6.5 6.8 7.8 8.2 9.3 9.1 7.2 7.4 8.1 7.3 6.4 6.0 Ø 7.5
Бороотой өдөр (d) 1 2 2 3 4 6 10 9 4 3 1 1 Σ 46
Агаарын чийгшил (%) 45 49 52 48 52 62 78 80 71 66 60 51 Ø 59.6
Т
е
м
п
е
р
а
т
у
р
1.6
−9.6
4.0
−6.9
11.3
−0.6
19.9
7.2
26.4
13.2
30.3
18.2
30.8
21.6
29.5
20.4
25.8
14.2
19.0
7.3
10.1
−0.4
3.3
−6.9
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
3
6
9
26
29
71
176
182
49
19
6
2
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: wetterkontor.de

Тээвэр[засварлах | кодоор засварлах]

Төмөр зам[засварлах | кодоор засварлах]

Бээжин мэдээж Хятадын төмөр замын сүлжээний зангилгаа юм. Бээжингээс Шанхай, Гуанжоу, Хонконг, Харбин, Өвөр Монголын Бугат, Циньхуандао, Чэндэ, Юаньпин хүрэх 8 үндсэн чиглэл байдаг. Мөн саяхнаас хурдны төмөр замтай болсон. 2011 онд Бээжин-Шанхай, 2008 онд Бээжин-Тяньжин чиглэл нээгджээ.

Бээжин хотод төмөр замын 40 өртөө байна.[7] 2010 онд 7 сард төв өртөөнд (1959 онд баригдсан) нь өдөртөө 173, баруун өртөөнд (1996 оных) 232 галт тэрэг, хурдны замын өмнөд өртөөнд (2008 оных) 163 галт тэрэг хүлээн авсан байна. 1909 онд баригдаж, 2009 онд өргөтгөгдсөн умард өртөөнд энэ тоо харин 22 байна.

Бээжингээс төмөр замаар дотоодын томоохон ямар ч хот руу очих боломжтой. Монгол, Орос, Вьетнам, Умард Солонгос руу зорчих олон улсын зорчигч тээврийн үйлчилгээ бий. Зорчигчийн тоо чиглэлээсээ хамаараад янз бүр байдаг.

Засаг захиргааны хуваарь[засварлах | кодоор засварлах]

Газрын зураг Дүүрэг/шянь Ханз Хүн ам
(2010)[8]
Талбай
(км²)
Нягтшил
(нэгж км²-т)

Дунчен
Шичен
1. Шижиншань
Чаоян
Хайдянь
Фентай
1
Ментоугоу
Фаншань
Тунжоу
Шуньи
Чанпин
Дашин
Пингу
Миюнь
Янчин
Хуайроу
Дунчен дүүрэг 东城区 919,000 40.6 22,635
Шичен дүүрэг 西城区 1,243,000 46.5 26,731
Чаоян дүүрэг 朝阳区 3,545,000 470.8 7,530
Хайдянь дүүрэг 海淀区 3,281,000 426.0 7,702
Фентай дүүрэг 丰台区 2,112,000 304.2 6,943
Шижиншань дүүрэг 石景山区 616,000 89.8 6,860
Тунжоу дүүрэг 通州区 1,184,000 870.0 1,361
Шуньи дүүрэг 顺义区 877,000 980.0 895
Чанпин дүүрэг 昌平区 1,661,000 1,430.0 1,162
Дашин дүүрэг 大兴区 1,365,000 1,012.0 1,349
Ментоугоу дүүрэг 门头沟区 290,000 1,331.3 218
Фаншань дүүрэг 房山区 945,000 1,866.7 506
Пингу дүүрэг 平谷区 416,000 1,075.0 387
Хуайроу дүүрэг 怀柔区 373,000 2,557.3 146
Миюнь дүүрэг 密云区 468,000 2,335.6 200
Янчин дүүрэг 延庆区 317,000 1,980.0 160

Өнгө бүрийн тайлбар

  •      Хуучин цагт хэрмээр хүрээлэгдэж байсан, одоо 2-р тойруугийн доторх хотын дүүрэг
  •      2-р болон 5-р тойруугийн дотор хотлодог барилгажсан дүүрэг
  •      6-р тойруугаар бөгжлөгддөг цөөн газраа барилгажсан хотын захын дүүрэг
  •      Хотоос алс дүүрэг, хөдөө газар буюу шянь (шянь гэдгийг хятад хошуу гэж ойлгож болно)

Зураг[засварлах | кодоор засварлах]

Бээжин телевизийн цамхгаас авсан: Бээжин хотын дэлгэмэл зураг (2009)

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Мэдэгдсэн сурвалж[засварлах | кодоор засварлах]

  1. "Doing Business in China – Survey". Ministry of Commerce of the People's Republic of China. Archived from the original on 26 May 2014. Retrieved 5 August 2013.
  2. "Communiqué of the Seventh National Population Census (No. 3)". National Bureau of Statistics of China. 11 May 2021. Archived from the original on 11 May 2021. Retrieved 11 May 2021.
  3. "National Data". National Bureau of Statistics of China. 1 March 2022. Retrieved 23 March 2022.
  4. "Sub-national HDI - Subnational HDI - Global Data Lab". globaldatalab.org. Retrieved 2021-12-31.
  5. "Beijing", The Columbia Encyclopedia (6th ed.), 2008, <http://www.encyclopedia.com/topic/Beijing.aspx>
  6. Denis Twitchett, Herbert Franke, John K. Fairbank, in The Cambridge History of China: Volume 6, Alien Regimes and Border States (Cambridge: Cambridge University Press, 1994), p 454.
  7. (Chinese) "北京市火车站大全" (Memento 30. Гуравдугаар сар 2006 цахим архивт) Last Accessed 8 August 2011
  8. "北京市2010年第六次全国人口普查主要数据公报". Archived from the original on 2011-10-04. Retrieved 2012-07-09.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Бээжин – Викимедиа дуу дүрсний сан


Иш татахад гарсан алдаа: <ref> tags exist for a group named "note", but no corresponding <references group="note"/> tag was found